logo

Үйлчилгээний нөхцөл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Nomadx.mn OTT платформын үйлчилгээг ашиглаж буй бүх хэрэглэгчидэд хамаарна. Манай үйлчилгээг ашигласнаар та эдгээр нөхцөлийг зөвшөөрсөнд тооцогдоно.

1. Үйлчилгээний агуулга

Nomadx.mn нь Монгол болон гадаадын кино, цувралуудыг албан ёсны эрхтэйгээр Монгол дуу оруулгатай болон хадмал орчуулгатайгаар хүргэнэ. Бүх контент зөвхөн онлайн хэлбэрээр стриминг үйлчилгээгээр дамжуулан үзэх боломжтой бөгөөд татаж авах боломжгүй.

2. Бүртгэл ба төлбөр

Үнэгүй кино үзэхийн тулд ч хэрэглэгч бүртгэлтэй болон нэвтэрсэн байх шаардлагатай. Төлбөртэй контент дараах байдлаар хийгдэнэ:

  • Багцын захиалга (1 сар, 3 сар, 1 жил)
  • Тусдаа худалдан авалт
  • Зарим контент үнэгүй санал болгож болно

3. Хэрэглэгчийн эрх ба үүрэг

  • Хэрэглэгч зөвхөн хувийн хэрэглээндээ кино, цувралыг үзнэ.
  • Контентыг хуулбарлах, түгээх, худалдах, олон нийтэд үзүүлэхийг хатуу хориглоно.
  • Хэрэглэгч өөрийн бүртгэл, нууц үгөө хамгаалах үүрэгтэй.

4. Үйлчилгээний тасалдал, хариуцлага

Техникийн алдаа, интернетийн тасалдал болон бусад хяналтаас гадуурх нөхцөл байдлаас шалтгаалан үйлчилгээ түр хугацаанд доголдож болно. Ийм тохиолдолд хэрэглэгч тусламжийн багтай холбогдон дэмжлэг авах боломжтой.

5. Хууль эрх зүйн зохицуулалт

Nomadx.mn нь Монгол Улсын хуулиудын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Хэрэглэгч Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүйгээр үйлчилгээг ашиглах үүрэгтэй.

6. Өөрчлөлт оруулах

Nomadx.mn нь үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй. Шинэчилсэн нөхцөлийг сайтад байршуулснаар хүчин төгөлдөр болно.

7. Холбоо барих

Асуулт, санал хүсэлт, асуудал гарвал дараах хаягаар холбогдоно:
Email: mogulicllc@gmail.com